УИХ-ын дарга М.Энхболд 40 гишүүний шаардлагын хариуг өгчээ

41

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааныг нээж  М.Энхболд  товч мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ өөрийг нь огцрууларх шаардлагад гарын үсэг зурсан 40 гишүүнд  шаардлагын хариуг хүргүүлснээ хэлсэн юм.

Тодруулбал,  “Оны өмнө нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын даргаас огцрох шаардлагыг надад тавьсан. Би тэр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд заасан “нас барсан, хүндээр өвчилсөн, өөр ажилд шилжсэн, ҮХЦ дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон” гэсэн таван үндэслэлд энэ шаардлага нийцэхгүй байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо энэ шаардлагыг хэлэлцэх боломжгүй” гэсэн дүгнэлт гаргаж, хариу ирүүлжээ. Би ирсэн хариуг үндэслэн, нэр бүхий 40 гишүүнд “Та бүхний шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа” гэдгээ албан бичгээр хүргүүлсэн байгаа” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих