Ирц бүрдээгүй ч чуулганы хуралдааныг нээж, МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авав
Хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай өдөр. Гэхдээ ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаан найм ан удаа хойшлоод байгаа. Харин өнөөдөр /2019.01.03/ УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа ч спикер хурлыг нээж, гишүүдийг хуралдаа орж ирэхийг шаардаад байна.
Чуулганы хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг чуулганы хуралдааны өмнө хуралдаж, ойрын үед үүсээд байгаа нөхцөл байдлыг ярилцах шаардлага байна. Тиймээс чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэлээ.
Түүнийг хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч, чуулганы хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
М.Нэргүй
URL: