Агаарын чанар: Баянхошуу, Амгалан орчимд хамгийн их бохирдолтой байна

2

Өнөөдрийн 09.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Баянхошуу орчимд маш их бохирдолтой /272/ гэж зааж байгаа бол Ургах наран орчимд хамгийн бага үзүүлэлттэй /121/ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болжээ.

Учир нь өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээнээс харахад, Улаанбаатар хотын гэр хороолол орчим бусад цэгээс хамгийн их бохирдол илэрч агаарын чанарын индексээр “Их бохирдолтой”, “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Агаарт PM2.5, PM10 тоосонцрын агууламж хамгийн их байсан бөгөөд эдгээр тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас 2-16.5 дахин их байжээ.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих