The Great train Robbery буюу том галт тэргийг дээрэмдсэн адал явдал

48396087_2204259243170093_8616388339253116928_nАнглийн болон дэлхийн түүхэнд галт тэргийг зогсоож 30 хан минутад тоог нь хэлж мэдэхгүй шахам асар их мөнгийг дээрэмдсэн 15 биесээ үл таних хүмүүс түүнийг зохион байгуулсан Прусс гэгчийн тухай өгүүлдэг адал явдалт кино юм.

Прусс гэгч 12 наснаасаа тэнэмэл амьдралд өсч, шоронд явж байсан ч угийн сэргэлэн зантай нэгэн байв. Түүний үйлдсэн хэргүүд сонирхолтой биш ч 1963 онд Шотландаас шуудан зөөдөг Английн нэгэн галт тэргэнд шуудан бус мөнгө харуулын цагдаагүй ачигдаж ирдгийг мэдсэн явдал байв.
Үнэхээр өглөө Шотландаас гарсан галт тэрэгт 2 машинист байдаг ч дотор нь хэдхэн хүн өөрсдийн хийх ёстой ажлыг хийж явдаг болохыг лавтай мэдсэн байна.Түүний толгойд нэгэн бодол орж ирж түүниигээ ч дор нь зохион байгуулав.

Галт тэргийг зогсоох төмөр замын ажилчин мөн хүмүүст харагдахгүй хэсэг энэ нь далангийн гүүр, мөн галт тэргийг түр хөдөлгөх машинист мөнгө зөөгч хүмүүс олох л байв. Тэд мөнгийг ердөө 30 минут хүрэхгүй хугацаанд гараас гарт шилжүүлэн зөөж унаанд ачаад зориудаар бэлдсэн үйлдвэрийн байр болох нэгэн газарт очин тэгш хувааж авсан бөгөөд өөрсдийн гэрч болох бүхнийг үйлдвэрийн байрыг шатаасан аж.

Хамгийн гол нь энэ хүмүүс тэр өдөр л анх царайгаа харсан байна. Английн цагдаагийн газраас асар их хэмжээний хүн хүч, унаа машин гарган энэ хэргийг илрүүлэхээр зүтгэснээр тухайн үед Английн бүх байр гэр оронд нэгжлэг явуулж байхдаа хэргийн газраас ганц хүний хурууны хээг эд мөрийн баримт болгон илрүүлэн нэг хүнийг баривчилсан бөгөөд дээрэмчдийг нэг нэгээр нь зүслүүлж 13 хүнийг баривчлан 20-30 жилийн ял оноов.

Харин Прусс хэмээх цуутай дээрэмчний толгойлогчыг 3 жилийн дараа баривчилсан байдаг.
Энэ их мөнгө одоогийн ханшаар 600 тэрбум доллар орчим ч нилээн хэсэг нь эргэж олдоогүй байна.
Асар сонирхолтой адал явдлаар ном болон кино бүтээгдсэн.


URL:

Сэтгэгдэл бичих