“Tous Les Jours”-ийн нарийн боовноос төмөр эд зүйл гарчээ

22

Монголын ууган нарийн боовны сүлжээ бүхий “Tous Les Jours” дэлгүүр нээгдсэн цагаасаа үйлчлүүлэгчдийг татаж эхэлсэн нь үнэн. Өдгөө гурав дах жилдээ Монголын нэр бүхий компанитай Франчайзинг гэрээтэй ажиллаж одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн.

Талх, нарийн боов, бялуу зэрэг үйлдвэрлэж буй бүхий л бүтээгдэхүүнийхээ орц найрлагад орж буй зүйлсээ Солонгос улсаас авчирч хэрэглэдэг, тэр ч утгаараа амт чанар болон үнэ өртгийн хувьд бусад салбарынхнаас хавь илүү үнэтэй.

Гэтэл шинэ жилийн уур амьсгал орсон өнгөрсөн өдрүүдэд “Tous les Jour” сүлжээ дэлгүүрийн нарийн боовноос төмөр зүйл гарчээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө тухайн дэлгүүрийн кремтэй боовыг авч идсэн иргэн дотроос нь кремний төмөр хошуу олдсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тухайн үйлчлүүлэгчийн бичсэнээр үнэхээр анзааралгүй чанга зажилсан бол яах вэ? Хэдий баярын өдрүүдэд ажлын ачаалал их үе бий ч томоохон нэрийн сүлжээ дэлгүүр байж үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, ажилчид нь үнэхээр хайнга ажилладаг гэдэг нь харагдаж байна.

Энэ мэт баяр ёслолын өдрүүдэд иргэдийн эрүүл мэндийг сахин, хамгаалах үүднээс хууль хяналтын байгууллагынхан цаг алдалгүй хяналт шалгалтаа хийх нь зүйтэй болов уу.

Эх Сурвалж: Fact.mn

23


URL:

Сэтгэгдэл бичих