МУГТ М.Уранцэцэг өрх толгойлсон бүсгүйд өргөө цагаан гэр бэлэглэв

18

МУГТ Жүдо бөхийн дэлхийн аварга М. Уранцэцэг сайн үйлсийн аянд нэгдэж хоёр болон дөрөвдүгээр ангид сурдаг хүү, гуравхан сартай нялх үртэй С.Отгончимэг хэмээх бүсгүйд  таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэжээ.

Энэхүү бүсгүйд туслах аяныг зохион байгуулж буй хүн нь яруу найрагч, зохиолч,  судлаач Ч.Дагмидмаа бөгөөд сайхан сэтгэлт олон хүний хандив цуглуулан нэгэн өрх гэр бүлийг амьдралд үнэлж баршгүй тус хүргэж буй юм.

 Мөн М.Уранцэцэгийн ах Ц.Бат-Эрдэнэ өөрийн урладаг утаа гаргадаггүй цахилгаан зуух бэлэглэсэн байна. Хямдхан зардлаар халаалт дулааныхаа асуудлыг нэгмөсөн шийдэж болох дэвшилтэт технологиор дээрх зуухыг гавьяатын ах урладаг бөгөөд олон хүнээс талархалын үг сонсч байжээ. Өөрийн гэсэн орох оронгүй олон жил айлын гэр түрээслэж амьдарч байсан С.Отгончимэг бүсгүй М.Уранцэцэг гавьяатад баярлаж таларснаа илэрхийлэн нулимс унагаж байсан юм.

Дэлхийн аварга М.Уранцэцэг цаашид өрх толгойлсон, амьдрал ахуй нь хүнд хэцүү байгаа олон хүнд туслах, төрийн зохих албаныханд уламжлах ажлыг хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих