Энхийн цагт эх орноосоо татгалзсан хагас мянган иргэд минь, тэд эргэж ирнээ…

164

Нийгмийн амьдрал тогтоворгүй ороо бусгаа нийгэм эх орныг минь эзэнгүй болгох нь. Учир нь сүүлийн жилүүдэд эх орндоо амьдрах сонирхолгүй иргэдийн тоо улам нэмэгдэж байгаа талаар тоон судалгаа гарчээ.

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт өгүүлдэг шиг хөмөрсөн тогоо биш ч, утаа нь гамшигийн хэмжээнд хүрсэн, үүнийг шийдэх ёстой улстөрчид нь төрийн ордондоо хөлөө жийлцэж суух зуур боломж олдсон нэг нь гадагшаа дайжиж байна.

Тодруулбал 2018 онд 590 хүн Монгол улсын иргэний харъяаллаасаа татгалзжээ. Энэ тоо бол сүүлийн жилүүдэд улам өсөж байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа мэргэжлийн байгууллагууд онцолж байсан.

Ер нь иргэний харъяаллаасаа татгалзаад өөр улсад цагаачилсан хүмүүсээс буцаж Монгол улсын иргэний харъяалал хүссэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. Гэсэн ч тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг нэгэн цагт дэлхийн эзэд байсан өвөг дээдэс, нүүдэлчдийн өлгий, Монгол эх орон нь дүүрэн байлгадаг гэхэд эргэлзэхгүй байна. Сонголт бол өөрөө эрх чөлөө билээ. Монгол Улс иргэддээ сонголт хийх эрх чөлөөг харамгүй өгсөн, одоо ч өгсөөр. Энэ дагуу, монгол хүмүүс сонголтоо хийсэн, одоо ч хийсээр.

Тусгаар тогтоносон, дайн байлдаангүй энх нийгмээс иргэд нь татгалзаж байна гэдэг  улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалтай шууд холбоотой.  Төрд суугаа эрхэмүүд нэгийг бодох цаг болжээ.

Сайхан цаг ирнэ дээ. Ирнэ! Иргэд маань буцаад нутагтаа Монголдоо хуран цуглах цаг мөдгүй гэж найдая.

BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих