Энхийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэхийг Ким Жөн Ун уриалжээ

8

Ирэх онд хоёр Солонгосын удирдагчдын энхийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэхийг уриалсан захидлыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илгээжээ. Энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.

“Уг захидалд БНСУ-ын нийслэл Сөүл хотод энэ онд багтаан айлчилна гэсэн амлалтаа биелүүлж чадаагүйдээ харамсаж буйгаа БНАСАУ-ын удирдагч илэрхийлсэн” гэж Тамгын газрын мэдэгдэлд тэмдэглэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн “Твиттер” хуудастаа жиргэхдээ, Ким Жөн Уны илгээсэн “халуун дулаан” захидалд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн энэ онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн түүхэн уулзалт болон хоёр Солонгосын удирдагчдын хэд хэдэн удаагийн дээд хэмжээ уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг Ким Жөн Ун хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн гэж Мүн Жэ Ин бичсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих