Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурчээ

3

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ны өдөр буюу 2018 оны сүүлийн өдөр Тээврийн цагдаагийн албанд 365 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн осол хэргийн 296 дуудлага, хүн гэмтсэн 15 дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нийт 22 зөрчил бүртгэгдсэн ба энэ зөрчил нь бусад өдрүүдээс буурсан үзүүлэлттэй байна. Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн тухайд, явган зорчигчийн буруутай үйлдлээс үүдсэн хэрэг тодорхой хувийг эзэлж байна. Тухайлбал, мөн өдөр нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигч 39 настай Э гэгч автомашинд мөргүүлэн амиа алдсан бөгөөд шалгалтын явцад хохирогч замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйн улмаас ийнхүү амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих