Гишүүдийн хөрөнгийг УИХ нягтлах нь зөв гэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдааны явцад асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Үүнд Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээж авч, хадгалж байхаар тусгажээ. Уг заалтыг байнгын хорооны гишүүд бүгд дэмжиж байсан. Мөн УИХ-ын гишүүдийн хөрөнгөтэй холбоотой гомдол ирвэл энэ асуудлыг УИХ-ын ёс зүйн дэд хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нягтлан шалгана гэдэг заалт ч зүй ёсных гэж байнгын хорооны гишүүд үзжээ.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих