Сагсчид санта болж, хүүхдүүдийг баярлуулав

26

Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны тамирчид, тус холбооны хамт олон 3x3Cares хөтөлбөрийнхөө хүрээнд СХД, Баянгол, Налайх дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд болон амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд шинэ жилийн энэ өдрүүдэд баяр баясгалан бэлэглэлээ. Тив, дэлхийн тэмцээнд амжилттай өрсөлдөн, дэлхийн чансаанд сайн үзүүлэлт үзүүлж буй шилдэг сагсан бөмбөгчид болох Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар болон 3×3 сагсан бөмбөгийн холбооны Нарийн бичгийн дарга С.Тулга, тус холбооны хамт олон энэхүү сайн үйлсийн аяныг санаачилсан юм.

Санта өвөө болсон сагсчин залуус 500 гаруй хүүхдийг баярлуулсан байна.

Б.ОД


URL:

Сэтгэгдэл бичих