Экс шадар сайдын гэм бурууг 2019-01-08-ны өдөр хэлэлцэнэ
Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн бөгөөд өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарын урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2019-01-08-ны 10:00 цагт хийхээр товлосон байна.
Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 гэсэн зүйл ангиар буюу албан үүргээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял төлөвлөөд байгаа юм.
http://humuus.mn/15633.html
URL: