Өөрчлөлт
Саяхан манай эхнэр нэг нөөтбүүк худалдаж авсан юм. Тэрэн дээр нь виндөүс 7 , вөөрд 10 гэх мэт арай сүүлийн үеийн программууд суулгаад өгчихөж. Тэр нөөтбүүкийг оролдохоор нэг л бишээ. Танихгүй мэдэхгүй гудамжинд шөнө яваад байгаа ч юм шиг. Ерөөсөө эхнээс нь пормаатлаад дээр нь хp3 аа суулгаад вөөрд 2007 суулгачхая гэсэн бодол миний дотор явж байна шүү.
Тэгээд бодлоо. Бодоод байлаа. Уг нь их шалихгүй юм бодоод байгаа юм. Тэгээд ухаарч байнаа. Та минь энэ хүмүүс дандаа шинэ юмруу тэмүүлж , сайн сайхныг эрэлхийлж байхад би гэж нэг лойчихсон амьтан дандаа ухрах араатай байх юм гэж өөрийгөө буруутгалаа. Тэгээд л бодоод байна , өөрчлөлтийн тухай. Ажлынхаа болоод өөрийнхөө компьютерүүдийг пормаатлаад бүгдэд нь виндөүс 7 , вөөрд 10 суулгачхая гэж нэг шийдсэнээ за тэгээд порматлахад аягүй бол асуудал үүсээд юм хумнууд нь устчихдаг нөгөө хэдэн ажилчид маань надруу хялайгаад бөөн юм болох байх гэж шийрэгнээд энийг бичээд сууж байна. Өөрчлөлт гэж сайн нөхөр дандаа бэрхшээл гэж хүнд гартай үргэлж тулгарах юм. Миний дотор өөрчлөлт хийе гэсэн нэг бодол байхад нөгөө талд нь ээдээ яадаг бол янз бүрийн асуудал үүсэх вийдээ гэсэн өөр нэг бодол байна. Дахиад л бодлоо. 90 ээд онд өөрчлөлт болж байхад манайхны хөгшид гү энэ Бал даргын үед орос ах нартай найзлаад элбэг дэлбэг хичнээн сайхан байлаа. Одоо энэ ардчилсан хобоо гэж юмнууд хөл толгойгүй юм боллоо гэж ирээд л үглэдэг байсан. Би өөрөө их өлсдөг байсан учраас тэр Бал дарга гэгч нь эргэж гарч ирээд хоол унд өгдөг ч болоосой гэж боддог байв. Долдой би ч сайхан сэвж байнаа. Өөрчлөлтийг нийгэмтэй нь жишээлж яриад л халж өгч байнаа.
Манай эхнэр хэлж байна. За чи ерөөсөө 00-д орохоороо сууж шээж бай.1-рт түрүү булчирхай болоод доогуурх эд ангид чинь их сайн, 2-рт суултуур луу цацруулж шээгээд заваан болгочихоод байна жорлонд хүдэтгэлтэй ханд гэж ирээд л намжирддаг юм байна. Би бодлоо. Миний доогуурх эд анги жаахан муудаад байгаа юм байх даа. Шалгах барих арга юу билээ гээд л.
Гараа явуулаад бариад үзсэн хэвээрэй л байх шиг байхаар нь тоосончгүй. За тэр цацруулж шээдэг асуудал угаасаа хэцүү. Ямар бороонк бариад эсвэл ундааны сав хайчлаад амыг нь доошоо харуулж байгаад шээлтэй нь биш. Тэглээ гэхэд нэг гараараа нөгөөхөө чиглүүлнэ, нөгөө гараараа бороонкоо барьлаа гэж бодоход өмдний эрзинээ юугаараа дарж аргалах вээдээ. Ямар өрөөсөн хөлөө өргөж авчираад өмдөө барилтай нь биш. Тэгж байгаад аягүй бол харваж ойчоод хамаг өрөө хувцас хунараа шээсээр будах хэрэг гарна. Гайгүйгээр бодоход л шөрмөс татаад аюул болно. Гэх мэтээр би өөрчлөлтийн эсрэг дандаа тэрслүү бодох юм. Гэхдээ өөрчлөгдсөн, хүндрэх хөнгөрөхтэй холбоотой асуудлыг сууж шийддэг болсон. Гэм нь хөдөө гадаа явж байхдаа реплексээрээ сууж шээж онигоо болчих гээд байх юм.
Эхнэр ахиад хэлж байна. Хүндэрчихээд бөгсөө арчихдаа урдаас нь хойшоо арчиж бай. Элдэв нян бактери үржихгүй, эрүүл ахуйн хувьд сайн гээд л.
Би бас л бодлоо. Ерөөсөө миний доодох хороопны эд анги алсаасаа жаахан муудаад байгаа юм байна даа гэж хардлаа. Угаасаа хойноос нь шудруулж арчаад сурчихсан хүн чинь урдаас нь хойшоо арчих гэхээр нэг л эвгүй юм. Гараа явуулаад бөгсөө давуулаад урдаас нь эхлэх гэхээр нэг л баримжаа алдчих гээд гарын бугуй хэсэг бөгсний баастай амсарт хүрчих гээд асуудал бол үнэхээр үүссэн.
Эхэндээ яаж ийж байгаад л урдаас нь эхлээд л хойшоо шудруулаад л татчихсан чинь бандаажний арийн үзүүрээр бор зураас гарах нь холгүй юм болсон. Яах вэ гэх мэтийн асуудлууд тулгарсан ч гэсэн өөрчлөлтүүдийг чадах ядахаараа хийж л байна. Бор зураасны урт богинсож л байна. Энэ нийгэм намайг дандаа өөрчлөх гэж зовоох юм. Дараагийн өөрчлөлтүүдээ боломжоороо бичнээ.
Нийтлэгч: Долдой
URL: