Орчардын гэр бүлд шүглэсэн хий үзэгдэл

сүнсАнглийн эзэн хааны усан флотын бага дарга Жое Орчард гэр бүлийнхээ хамт Кентийн Адисхам дахь хувийн байшиндаа амьдрах ажгуу. Далаад оны дунд үеэс тэднийд нэгэн хий үзэгдэл буюу сүнс шүглэх болжээ. Зүв зүгээр байсан хаалга, усны цорго ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар гэнэт хананаас ховхрон байшин дотуур нисэх болсон байна.

Юу ч болоогүй байтал тоосгон хашаа нуран унаж, цахилгаан хэрэгсэлүүд ажиллахгүй болж байлаа. Иймэрхүү байдлууд байшингаа орхихоос өөр үггүй болгож тэнийх нүүсэн аж. Хэсэг хугацаны дараа Жое Орчард, тэдний байшинд цахилгаан осмосын үзэгдэл (цахилгааны нэвчилтийн үзэгдэл) нөлөөлж байгаа байх гэж оношлоод ойр өнгөрөх цахилгааны шугамаас нөлөөлсөн байж болзошгүй гэж үзээд элдэв цахилгаан газардуулга хамгаалалтыг хийгээд эргээд байшиндаа нүүж иржээ.
Тэд байшин учирсан хохиролыг төлүүлэхээр South Eastern Electricity Board хэмээх цахилгаан цтанцын удирдлагыг шүүхэд өгч гомдол мэдүүлсэн байна. Гэвч цахилгаан станцын удирдлага энэ гомдлыг авч хэлэлцээгүй бөгөөд улмаар нэгэн өмгөөлөгч хөлслөн тэдний эсэрэг заргалдаж эхэлсэн байна. Ингээд эцэст нь шүүхээс Жое-н гэр бүл болох эхнэр Жуне, хорин гурван настай хүү нь хамтран энэхүү цахилгаан станцыг хохироохын тулд дээрхи жүжигийг дэглэсэн хэмээн шийдвэр гаргажээ. Дээрхи шийдвэр гарсаны дараа Жуне: “Бид шүүхийн өмнө бүхнийг үнэн байдлаар нь хэлсэн боловч биднийг худалч луйварчид хэмээн үзлээ” гэжээ.
Алиных нь зөв юм болоо??? Тэр үнэхээр Цахилгааны нэвчилтийн үзэгдэл үү? Хий үзэгдэл үү?


URL:

Сэтгэгдэл бичих