Путин оны гол үйл явдлуудыг нэрлэлээ
Крымын гүүр, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн иргэдийг нэгтгэсэн бөгөөд нийт Орос орны хувьд чухал үйл явдал боллоо гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэр шинэ 2019 онд зориулан Их театрт хийсэн баярын үдэшлэг дээр ингэж хэлсэн байна.
“Бид эх орноо цэцэглүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхийн тулд хамтдаа хөдөлмөрлөлөө” гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Орост болсон 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гайхалтай сайн зохион байгуулж явуулсаныг Путин бас тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Оросын сайн дурынханы шинэ жилийн хөтөлбөрүүдэд оролцож, буяны үйл ажиллагаа явуулж, бүтээлч болон соён гэгээрүүлэх төслүүд хэрэгжүүлсэн хүмүүст тусад нь талархал илэрхийлжээ. Эрх баригчид цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчилэн тэр Орост янз бүрийн арга хэмжээ, сургуулилт дээр болон хилийн чанадад байлдааны даалгавар гүйцэтгэх үедээ мэргэжлийн үүднээс чадварлаг ажилласан оросын цэргийн албан хаагчдад талархал илэрхийлжээ.
Улс орныг хөгжүүлэхэд эрдэмтэн, эмч, багш, үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, урлагийн зүтгэлтэнүүд, бүх иргэд хувь нэмэр оруулсныг Путин тэмдэглэсэн байна.
“Бид цаашид хамтдаа итгэлтэй замнаж, аливаа сорилтод хариулт өгч, хамгийн ээдрээтэй зорилт, үнэхээрийн шинэ шинэ зорилтыг шийдвэрлэж, эх орныхоо тусын тулд, Орос улс, түүний ард түмний тусын тулд амжилтад хүрэхэд бэлэн байгаа нь хамгийн гол юм” гэж Путин хэлжээ.
Крымын гүүрээр хөнгөн тэрэгний хөдөлгөөнийг тавдугаар сарын 16-нд нээж, аравдугаар сарын 1-нээс хүнд ачааны машин явахыг зөвшөөрсөн юм. Энэ хугацаанд гүүрээр 3,5 сая машин явж өнгөрсөн байна.
Хөлбөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15-нд Оросын 11 хотод болж, ФИФА энэ тэмцээнийг түүхэн дэх хамгийн сайн зохион байгуулагдсан тэмцээн гэж хүлээн зөвшөөрсөн билээ.
С.Инда
URL: