Чансаа өндөр 128 бөхийн барилдаан Буянт-Ухаа цогцолборт болно

8

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол шагнал гардуулж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Үдээс хойш Буянт-Ухаа цогцолборт чансаа өндөр 128 бөхийн барилдааныг үзэж сонирхох аж.

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаан энэ жил Бөхийн өргөөнд биш Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно. Учир нь Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно гэж барилдааны билетийг худалдаалсан байна. Гэвч дархан аваргууд эвлэрч Бөхийн өргөөг нээсэн тулд өргөөндөө болно гэсэн ташаа мэдээлэл гадуур тархжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих