АРД ТҮМНИЙ ЖАГСААЛЫН 10 ОНЦЛОГ

72

1. ЭРҮҮЛ ЖАГСААЛ
Цагдаа нар иргэдийг архи уусан эсэхийг шалгаж оруулсан.

2. АЮУЛГҮЙ ЖАГСААЛ
Жагсаал зохион байгуулагчид болон хууль хүчний байгууллагууд анх удаагаа хамтран ажиллаж, аюулгүй байдлыг анхаарсан.

3. СЭТГЭЛТЭЙ ЖАГСААЛ
Тэсгим хүйтэнд даарсан нэгэндээ сайн дураараа халуун цай, аарц барьж ирсэн иргэд цөөнгүй байлаа.

4. ХАЛАМЖТАЙ ЖАГСААЛ
Зохион байгуулагчдын зүгээс өндөр настан болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг зогсоолд байршуулсан автобус, машинуудад оруулж дулаацуулж байв.

5. ЗАЛУУСЫН ЖАГСААЛ
Өмнөх жагсаалуудаас илүү олон залуучууд оролцов.

6. СОЁЛТОЙ ЖАГСААЛ
Жагсагчид жагсаал дууссаны дараа тарьсан хог, тамхины ишээ хүртэл түүж цэвэрлэв.

7. ҮНДСЭРХЭГ ЖАГСААЛ
Үндэсний хувцастай ирсэн иргэд олон байлаа. Мөн жагсаалын төгсгөлд жагсагчид Төрийн ордныг тойрч, Чингис Хааны хөшөөнд сөгдөж мөргөв.

8. ТАЛЦАЛГҮЙ ЖАГСААЛ
Анх удаа намчирхаж талцалгүйгээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, хууль хүчний байгууллагууд нэгдлээ.

9. ОДОДТОЙ ЖАГСААЛ
Жагсагчдийн дунд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Дагвадорж, Дэлгэрмөрөн, МС Ариука тэргүүтэй олны танил эрхмүүд сэтгэлээрээ ирсэн байв.

10. ОЛУУЛАА ЖАГСААЛ
Идэр есийн хүйтэнд, ажлын өдөр, тэр тусмаа оны эцэс, тайлан гээд ид ачаалалтай үед 30,000 орчим хүн цуглаж, эвлэлдэн нэгдлээ.

55 59 60 61 68 72 74 75 82 83 84


URL:

Сэтгэгдэл бичих