Дэлхийн хүн амын 50 % нь харь гарагийнх
Дэлхий хэмээх бидний амьдарч буй гайхалтай гариг дээр зөвхөн хүмүүс амьдардаг уу? Бидний олонхи нь энэ талын мэдээллээр хомс байдаг. Тэгвэл Ираны нэгэн хотод дэлбэрэлт болж олон мянган хүн шархдаж, бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Гэтэл шархдагсдын цусыг эмч нар тогтоох явцад нэг хүнээс ногоон өнгийн шингэн гарч байв. Эмч нар гайхан, мэс заслын өрөөнд оруултал тэр хүн алга болжээ. Энэ мэт учир нь тайлагдашгүй сонин явдал хорвоо дэлхийд дүүрэн.
Олон сая хүн алга болсоор байгаа бөгөөд тэд чухам хаанаас гарч ирээд, хаашаа оддогийг хэн ч мэдэхгүй. Бүр цаашилбал хүн биш юмаа гэхэд амьтад хаачиж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Удахгүй шинэ он гарах гэж байна. 2012 онд олон үйл явц биднийг хүлээж байгаа ч юм бил үү. Ванга эмээгийн зөгнөл ч буй гэдгийг бүү март. Харь гаригйин хүмүүс бидэнтэй тун ойрхон амьдарч байна гэх мэдээлэл аль 20-р зуунд гарсан. Харин бидний хувьд зөгнөлт киноноос цаашийг мэдэхгүй, төсөөлөх ч үгүй байна. Оросын сайтанд дэлхийн нийт хүн амын 50% нь харь гарагийнх гэх мэдээлэл гарсан удаатай. Мөн этгээд содон гаж төрхтэй хүүхдүүд төрөх болжээ. Иймээс сүүлийн жилүүдэд төрж буй хүүхдүүдийн ээж нь хүн, харин эцэг нь харь гаригийнх гэдэгтэй олон орны судлаачид санал нэгдэж, судалгаа баримт сэлт цуглуулсаар байна. Харь гаригийнхан дэлхийн эмэгтэйчүүдэд үр хөврөлөө үлдээж буй эл үйл явцууд одоогоор зөгнөлт кино шиг санагдаж болох хэдий ч хэзээ нэгэн цагт хэн ч гайхашгүй үзэгдэл болох ч юм уу хэн мэдлээ.
URL: