Эхнэрийг нь хүндэлсэнгүй хэмээн маргалдаж, амь насанд нь халдсан гэв

39

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б-ийн амь насын хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн талаар АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Ц.Туваан нар Булган аймгийн Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч, иргэн Б-г гэртээ амарч байхад нь МАН-ын хорооны хоёр гишүүн зодож, амь насыг нь хохироосон талаар өчигдөр мэдээлсэн юм.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх мэдээлэлийг гүтгэлэг гэлээ. Тодруулбал, “Булган аймгийн Булган суманд гарсан хэрэг нь ямар нэг улс төрийн зорилгогүй. Харин гэр бүлийн таван гэр бүлийн гишүүн нийлж, архидан согтуурч байх үеэр сэжигтэн Ч нь эхнэрийг нь хүндэтгэж харьцсангүй гэж талийгаачийн биед халдсан хэрэг гарсан. Түүнээс биш гэртээ амарч байхад нь амь насанд нь халдсан хэрэг болоогүй” гэдэг тайлбар өглөө.

Б.Лхам

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих