“Найман зүйлт тогтоол”-ыг зөрчсөн олон мянган түшмэлийг шийтгэжээ

35

Авлигатай тэмцэх хүрээнд Хятадын Коммунист намын Төв хорооны баталсан “Найман зүйлт тогтоол”-ыг зөрчсөн намын 10295 гишүүн хийгээд албаны хүнийг өнгөрсөн 11 дүгээр сард Хятад улс шийтгэжээ.

Өнгөрсөн сард “Найман зүйлт тогтоол”-ыг зөрчсөн 7249 тохиолдлыг илрүүлсэн тухай ХКН-ын Төв хорооны Сахилга бат, хянан шалгах хорооны цахим хуудасны мэдэгдэлд дурджээ. Эдгээр тохиолдлоос хууль бусаар мөнгө олгох, бэлэг болон мөнгө авах, улсын хөрөнгийг шамшигдуулах зэрэг нь хамгийн ноцтой хэрэг байжээ. Энэ жилийн эхний 11 сард “8 зүйлт тогтоол”-ыг зөрчсөн 55705 тохиолдол гарч, 78804 хүнд шийтгэл ногдуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих