Хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг анхаарууллаа

Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун бэрх” гэх газарт оршин суух иргэн “Б” нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт бусдад зодуулсан байдалтай 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ирж хэвтэн эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

43
Хэргийг тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр “У” болон тус багт оршин суух 4 гэр бүлийн нийт 10 хүн “Б”-ийн гэрт архидан согтуурч улмаар хохирогчийн эхнэр “У” нь уг хэрэгт шалгагдаж байгаа “Д” гэгчийн эхнэртэй үл ялих /хүндэлж харьцсангүй гэх/ зүйлээс болж маргалдан улмаар тэднийг өмөөрч нөхрүүд нь хоорондоо зодолдсоны улмаас иргэн “Б” гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Уг хэрэг улс төрийн шалтгаанаар үйлдэгдсэн” гэсэн мэдээлэл нь худал бөгөөд цаашид хэргийн талаар буруу, ташаа мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг анхааруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих