Т. Дэлгэрмөрөн:”МАНАН дэглэмийн эсрэг” тайван жагсаалд аавтайгаа хамт очно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор огцрохыг шаардсан юм. Хэрэв УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гараг буюу маргааш 11:00 цаг гэхэд огцрох өргөдлөө өгөхгүй бол “МАНАН дэглэмийн эсрэг” тайван жагсаалыг Төв талбайд зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр гишүүд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай уулзаж маргааш /2018.12.27/ Сүхбаатарын талбайд зохион байгуулах бүх нийтийн жагсаал, цуглааны аюулгүй байдлыг хангуулах асуудлаар зөвлөлдөж байна.
“МАНАН дэглэмийн эсрэг” тайван жагсаалд Номин талст хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр”Маргааш би аавтайгаа хамт жагсаал цуглааныг дэмжиж очно. Энэ миний эх орныхоо төлөө,эрх чөлөөт амьдралынхаа сайн сайхан бүхний төлөө,иргэн бүрийн гэрэл гэгээтэй амьдралын төлөө тэмцэж чадах аавтайгаа хамт үлдээсэн сүүлчийн түүх байх биз.Яагаад сүүлчийн түүх байх биз гэж үү?Яагаад гэвэл би ахиж ийм арчаагүй төр,бохирдож булингартсан нийгмийг үзүүлэхгүй гэж итгэсэндээ сүүлчийнх гэж хэлж байгаа юм. Би дэндүү их итгэж байгаа Монголчуудын минь буян заяа ихээ гэдэгт.Би үнэнхүү бахархаж байгаа Монголын ард түмэн МАНАН бүлэглэлийг илрүүлж шударга ёсыг тогтоон тэмцэх гэж байгааг хараад” хэмээв.
URL: