Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны шинэчилсэн журмыг мөрдөж эхэллээ

15457008375c2185e59c940

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн тогтоолоор шинэчлэн батлагдсан “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг энэ сарын 24-ний өдөр буюу өчигдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар албан ёсоор мөрдөж эхэллээ.

Энэхүү шинэчлэн батлагдсан журамд хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авахдаа тус бүрийн онцлогийг нь  харгалзан үзэж үнэ тогтоох ба  хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журмуудтай давхацсан зохицуулалтуудыг хасч, практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Тухайлбал, тухайн нийтэд санал болгож буй үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлэх аргаар хийж, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга бүртгэх хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд багтжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих