Хордлогод орсон сурагчдын биеийн байдал сайжирч байна

82

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хордлогод орсон сурагчдын биеийн байдал сайжирч байгааг мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус сумын дотуур байрны 40 орчим сурагч хоолондоо хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл гарсан. Тухайн үед дөрвөн хүүхдийн бие хүндэвтэр байдалтай эмчлүүлж байсан юм.

Харин өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 22-ны өдөр гурван хүүхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээнд орсон байна. Тэдний биеийн байдал ямар байгаа талаар бид Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч н.Райяагаас утсаар тодруулж мэдээ авсан юм. Үүнийг одоо сонсгоё.

Үлдсэн хүүхдүүд Баяннуур сумынхаа эмнэлгийн хяналтад хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгааг мэдээллээ. Одоогоор бактериологийн шинжилгээний хариу гараагүй байна гэсэн юм.

Нийтэлсэн: МҮОНР-ийн “Хурд” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих