Тэрбумтнууд энэ жил 511 тэрбум ам.доллараа алджээ

5c1df6ff241545c203988a07d0Дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ 2018 онд ойролцоогоор 511 тэрбум ам.доллараар буурчээ. ОХУ-ын бизнес эрхлэгчдийн гарз хохирол бусад улсын бизнес эрхлэгчдийнхээс арай бага байна. Ийм дүгнэлтийг Bloomberg агентлаг баасан гарагт нийтэлжээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр, хэд хэдэн компанийн хувьцааны үнэ буурсны улмаас манай гарагийн хамгийн баян 50 хүний нийт хөрөнгийн хэмжээ 4.7 их наяд болж багассан байна.

Хөрөнгийн хэмжээгээр нэгдүгээрт орж байгаа Amazon корпорацын тэргүүн Жефф Безос есдүгээр сард хөрөнгөө 168 тэрбум ам.долларт хүргэж өсгөсөн байна. Гэхдээ хамгийн сүүлийн тооцоогоор, түүний нийт хөрөнгийн хэмжээ 115 тэрбум ам.доллар болж буурчээ.

Facebook компанийн тэргүүн Марк Цукербергийн хувьд 2018 он азгүй жил байв. Он гарснаас хойш тэрбээр 23 тэрбум ам.доллар алдсан бөгөөд одоо түүний хөрөнгө 49.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна

Оросын хамгийн баян 25 хүний нийт хөрөнгийн хэмжээ 255 тэрбум ам.доллар болж буурчээ. Тэднээс хамгийн их “хохирсон нь” Олег Дерипаска аж. Энэ хавар тэрбээр хориг арга хэмжээнд өртөж, хөрөнгийн хэмжээ нь 5.7 тэрбум ам.доллараар буурсан бөгөөд Bloomberg-ийн хамгийн баян 500 хүний жагсаалтаас хасагджээ. Харин Леонид Михельсон, Вагит Алекперов, Геннадий Тимченко нар энэ жил нийтдээ 9 тэрбум орчим ам.долларын ашиг орлого олсон байна.

Чинээлэг 500 хүний жагсаалтад АНУ-ын 173 тэрбумтан орж байгаа бөгөөд тэдний нийт хөрөнгийн хэмжээ 1.9 тэрбум ам.доллар болсон нь 5.9 хувиар буурсан үзүүлэлт аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих