Хориотой хот 17 сая жуулчин хүлээн авч рекорд тогтоов

77a7865f4b838bc6c47196f0c90da3be_160860Урд хөршийн Хориотой хот буюу эртний хаадын ордон музей энэ сарын 13-нд 17 сая дахь зочноо хүлээн авч, дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгч хүлээж авсан музей болжээ. Тус  музейг үзэж сонирхсон хүмүүсийн тоо 2009 онд 10 сая хүрсэн бол энэ онд өмнөх жилийхээс 6.25 хувиар өссөн байна. Үүнээс нийт зочдын 40 хувь 30-аас доош насныхан бол 24 хувь нь 30-40 насныхан байгаа аж.

Дашрамд дуулгахад, нэгэн цагт ард иргэдэд хаалттай зөвхөн ноёд нэвтрэх эрхтэй байсан энэ өргөөний 600 жилийн ой 2020 онд тохионо. Саяхнаас Хориотой хот илүү олон танхим нээлттэй болгож, жуулчдад зориулсан ихэнх танилцуулгаа дижитал хэлбэрт шилжүүлжээ. Түүнчлэн Хориотой хотын дүрс, зураг бүхий бараа бүтээгдэхүүн олон тоогоор худалдаан гаргасан байна. Тухайлбал, тус ордон музейн захиргаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих