Хоёр сайдыг чөлөөлж, нэг сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, хуваарийг гаргажээ. Мягмар гаригт /2018.12.25/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх бол пүрэв гаригийн /2018.12.27/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох, Зам тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах сайдыг хэлэлцэхээр товложээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: http://www.fact.mn/372243.html