Өвөр Монголын Банкны захиралд цаазын ял оноожээ
Өвөр Монголын Банкны (Bank of Inner Mongolia) ерөнхийлөгч асан Ян Чэнлид цаазын ял оноосон талаар “www.shine.cn” сайт мэдээллээ.
Түүнийг банкны тэргүүнээр ажиллаж байхдаа их хэмжээний авлига авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын мөнгийг хувьдаа завшсан хэмээжээ.
Өвөр Монголын Бугат хотын дунд шатны шүүхээс Яныг 2000-2013 оны хооронд нийт 370 сая юанийн авлига авч, 298 сая юанийн хөрөнгө завшсан гэж буруутгасан аж.
Мөн түүнийг өндөр албан тушаал хашиж байхад ойрын холбоотон болох Ян Хай гэгчид 19 жилийн ял, Жан Тинд таван жилийн ял оноосон байна.
shuud.mn
URL: