Индонезид цунами дэгдсэний улмаас 43 хүн амиа алдав
Индонезид цунами дэгдсэний улмаас наад зах нь 43 хүн амиа алдаж, 584 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын цахим хуудсанд мэдээлжээ.
Одоогийн байдлаар хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. Байгалийн гамшгийн улмаас 20 хүн амиа алдаж, 165 хүн гэмтэж бэртсэн гэж өмнө нь мэдээлсэн байна.
Цунами Индонезийн Ява болон Суматра арлыг заагладаг Зондын буланд дэгджээ. Хүчтэй давалгаа Анак-Кракатау галт уул саяхан оргилсонтой холбоотой байж магадгүй гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газрын мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, цунами Индонезийн баруун эрэгт орон нутгийн цагаар 21 цаг 27 минутад дэгджээ.
montsame.mn
URL: