ЯПОНЫ РОБОТ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХАКЕРДАХ ЧАДВАРТАЙ

5555555555555Японд зохион бутээсэн анхааралтай хардаг том нүдтэй, бөндгөр дулаан биетэй шинэ робот хүний сэтгэл хөдлөлийг хакердах зорилготой аж. Оцон шувуу, шар шувууны аль нэгийг санагдуулах Lovot нэртэй эл робот айл гэрт байх агаад тэврүүлэхийг хүсэж тойрон гүйх замаар ажлын алжаалыг тайлах үүрэгтэй жижиг амьтан юм. Формула 1 уралдааны машины дизайнер асан Канаме Хаяаши уг роботыг бүтээсэн бөгөөд өмнө нь орон гэрийн туслагч машин хийх Masayoshi Son компанийн төсөлд оролцож байв.

Ноён хаяаши “Энэ робот танд ямар ч ажил хийж өгөхгүй. Үнэндээ зам дээр чинь тээгэлдэх болно. Түүний гол зорилго нь дасах сэтгэл төрүүлэх” хэмээн тайлбарласан байна. Тэрбээр гурван жилийн өмнө Groove X хэмээх компани байгуулж, R2-D2, Doraemon гэх адил найз робот бүтээхийг зорьсон. Өмнөх зохион бүтээгчдийн хийсэн дизайны зарим алдаанаас зайлсхийж, хиймэл оюун ухааныг сайжруулсан тул ноён Хаяаши роботоо бусдын азгүй явдлыг давтахгүй хэмээн найдаж буй.

Lovot ярьж чадахгүй ч мяу, чик чик гэх мэт дуу авиа гаргах ба Siri робот шиг үйлдэл хийдэггүй нь эв хавгүй мэт санагдаж магадгүй. 40 см өндөр робот хүүхэлдэйн хөгжим сонсгох, хуанли харуулах мэтийн үйлчилгээ үзүүлдэггүй нь таны нохой буюу мууртай төстэй. Харин гэрийн амьтныг орлох зүйл нь нүд бөгөөд зургаан давхар график дизайнтай ийм роботын нүд хүний нүдний хөдөлгөөнийг дуурайх чадвартай. Lovot-од түүнчлэн олон мэдрэгч, автомат машины хэрэгслүүд суулгажээ.

Эдгээр нь жижиг амьтан мэт бие даан хөдлөх болон таних чадвартай болгодог гэж ноён Хаяаши ярив. Тооцооллоос үүсэх дулааныг роботын гадаргууд шингээсэн тул температур нь хүнийхээс арай халуун. Гурван килограмм буюу нялх хүүхдийн жинтэй учир барьж, өргөхөд зориулагдсан. Биед нь 50 гаруй мэдрэгч байрлуулсан тулд хүрэхэд хариу үйлдэл хийнэ. Хэрэв хатуу гараар хүрвэл дараа нь танаас зугтана. Өвөр дээрээ бүүвэйлбэл унтаад өгнө. Lovot 1000 хүний царайг санаж, дууг нь ялгаж таних чадвартай.

Гэвч энэ бүх технологийг цогц, хямд бүтээгээгүй нь ойлгомжтой. Цэнэглэгчийн хамт нэг ийм машин 3000 ам.долларын үнэтэй ба сар бүр 90 ам.доллар төлөхөөр тооцон борлуулахаар төлөвлөжээ. Ноён Хаяаши ирэх оны сүүлээс Японы зах зээлд юуны түрүүн эмэгтэйчүүд, настайчуудад зориулан гаргах ба эхэндээ зөвхөн үйлдвэрлэлийн зардлыг нөхөхөөр тооцсоноо ярилаа. Тэрбээр “Энэ бол гэрийн робот асуултад хариулдаг болох зорилгоор хийсэн алхам. Бид шинэ үүд хаалга нээж байна” гэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих