ОРОСЫН ГЭМТ ХЭРГИЙН ЕРТӨНЦИЙН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ”-ҮҮДИЙН ХӨШӨӨ

Оросын гэмт хэргийн ертөнцийг атгадаг мафийн тухай яриа 90-ээд онд домог мэт үргэлжилдэг байсан. Хэдийгээр энэ цаг үед тэдний тухай мэдээлэл цөөдсөн боловч мафийн түүх, тэдний оргил он жилүүдийн нотолгоог одоо ч гэсэн хэд хэдэн газраас үзэж болох юм.

Тэдгээрийн нэгд Оросын мафи, эрүүгийн эрх баригчдыг хөдөөлүүлсэн булш, оршуулгын газар багтдаг байна. Баримтыг Денис Тарасов гэрэл зургийн хальсанд буулгажээ. Хөшөөний эзэд бол 1990-ээд онд гэмт хэргийн ертөнцийн гол төлөөлөгчид, нөлөө бүхий этгээдүүд. Хөшөө, дурсгалын самбарыг гэр бүл, хамтрагчид нь бүтээсэн аж.

1_imageГэрэл зурагт зөвхөн Екатеринбург, Днепропетровск хотын оршуулгын газар дахь “цогцолбор” багтсан байгаа. Ийм цогцолбор урлан, “зэрлэг зах зээл” -ийн үед ид цэцэглэсэн эрүүгийн гэмт хэргийн ертөнцийн төлөөлөгчдийн сүртэй хөшөөг Оросын маш олон хот, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудын оршуулгын газраас ч олж харж болно гэж зохиогч нь хэлсэн байна.

Зэрлэг зах зээлийн загалмайлсан эцгүүдэд зориулсан хөшөөнүүд хамгийн үнэтэй чулуу, эд зүйлсээс бүтсэн. Хөшөө эздээ зөвхөн нас барсан гэдгийг нотлоод зогсохгүй, тэдний амьдралын сонин содоэ шинж чанарыг харуулдаг. Гадны үнэтэй машин, аяга таваг, тансаг тавилга гэх мэт хэрэглээг ч дэлгэсэн Тарасовын гэрэл зургийн бүтээлийг өрнөдийнхөн ихээхэн сонирхсон бөгөөд Лондонгийн Сачти галерей үзэсгэлэн нээх эрх өгч байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих