“Хүннү Молл”-д хүүхэд бэртсэн үү
Өнгөрөгч сарын 10-ны өдөр “Хүннү Молл”-ийн тоглоомын төвд тоглож байсан хүүхэд хүнд гэмтсэн талаар бид мэдээллэж байсан. Энэ тухай хүүгийн ээж бусдад сэрэмжлүүлэг болох үүднээс өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр, Сайн байцгаана уу өнгөрсөн Бямба гараг буюу 11 сарын 10нд хүү маань Хүннү моллын коток дээр тоглож байгаад халитарч унаад босох гэж байхад хажуугаар нь гулгаж байсан хүн зогсч чадалгүй хурууг нь дайраад тасалчихсан. Хэтэрхий олон хүнийг зэрэг гулгуулдаг, хамгаалалтын ямар ч хэрэгслээр хангадаггүй, өмнө жилүүдэд уг нь хянаад харж байдаг багш дотор нь байдаг байсан, тэгээд нэг ч удаа яаж байна гээд асуухгүй байгаа. Хүүхдээ баярлуулах гээд л очсон чинь хуруугүй болоод буцлаа,гулгаж байгаа бичлэгээ авий гээд залгатал эргээд холбогдоё даргадаа тайлантайгаа өгсөн гээд арга саам хийгээд өгөхгүй байгаа бидний хүүхдийн амь нас эрүүл мэнд тэдэнд огт хамаагүй бололтой хэмээн бичжээ.
Тэгвэл “Хүннү Молл” тоглоомын төвөөс дээрх ээжийг худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад өгсөн байна. Мөн мөсөн гулгуурын талбай руу хүүхдүүдийг оруулахын өмнө санамж бүхий хуудсанд гомдолгүй гэх утгатай гарын үсэг зуруулж оруулдаг ажээ. Насанд хүрээгүй хүүхдийн харгалзагчаар гарын үсэг зуруулдаг бол насанд хүрсэн буюу 16-аас дээш насныхан өөрсдөө гарын үсэг зурж үйлчлүүлдэг байна.
Тухайн санамж бүхий хуудаст “Үйлчлүүлэгч миний бие Хүннү молл ХХК-ийн мөсөн гулгуурын талбайгаар үйлчлүүлэхдээ аюулгүй гулгах зааварчилгаа болон анхааруулга санамжтай бүрэн танилцаж өөрийн аюулгүй байдлыг хангаж үйлчлүүлэх болно. Мөсөн гулгуурын талбай дээр эрүүл мэнд болон эд материалын хохирол үүссэн тохиолдолд миний бие хохирлыг бүрэн хариуцна” гэжээ.
Нийгмийн толь
URL: