Ирландын Ерөнхийлөгч үр хөндөлтийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ

 5c1c5ad3c31cfБүгд Найрамдах Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д Хиггинс үр хөндөлтийн тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Шинэ хуулийн дагуу “нэн шаардлагатай тохиолдолд” жирэмсний 12 хүртэлх долоо хоногийн хугацаанд үр хөндүүлж болох ажээ. Мөн ураг хэвлийдээ амьгүй болсон эсвэл эхийн бие махбод болон сэтгэцийн эрүүл мэнд аюулд орсон тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрөх юм.

Үр хөндөлтийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт парламентад өргөн барьж, хэлэлцүүлсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард Ирланд улсад үр хөндөлтийн хоригийн талаархи бүх нийтийн санал асуулга явуулж, уг хоригийг цуцлах шийдэлд хүржээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих