ЖДҮ-чдийн “эрлэг” Нэхүүлийнхэн захиалгаар цуглаан хийсэн үү?
ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нартай тэмцэхээ мэдэгдэн анхны жагсаал цуглаанаа зарлаж байсан Нэхүүл хэмээх хөдөлгөөнийхөн өнөөдөр дахин жагсаал хийлээ. Ингэхдээ тэд энэ удаа ЖДҮ-чдийн Засгийн газрыг биш УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд жагсав.
Тэд анхны жагсаалаа зохион байгуулахдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, сайд нарыг эсэргүүцэж, “Үндсэн хуулийн 14.1-т хууль, шүүхийн өмнө Монгол Улсын иргэд бүгд тэгш эрхтэй байна гэж заасан байдаг. Гэтэл хууль жирийн иргэдэд үйлчлээд УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна.Тэдэнд хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж байна” гэж байсан билээ.
Харин өнөөдөр тэд ЖДҮ-гийн талаар нэгч дурдсангүй. Ийнхүү зорилгоо мартсан, зорилгоосоо ухарсан нь тэднийг захиалгаар цуглаан хийдэг болгон харагдуулж байгаа юм. ЖДҮ-чдийн хувьд хамгийн сүүлийн баримтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1-2 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн мэдээлэл гарсан байгаа. Энэ талаар У.Хүрэлсүх одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Updown.mn
URL: