ТАВАН НАСТАЙ ХҮҮГ ХОЙД ЭЦЭГ НЬ ХҮЧИРХИЙЛСЭН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ ГАРЛАА
-ОХИДОО НУУДАГ БАЙСАН БОЛ ОДОО ХӨВГҮҮДЭЭ Ч НУУХ ЦАГ ИРЖЭЭ-
Гэртээ орхиод гарсан бяцхан хүүгээ “яаж байгаа бол” гэж санаа зовних сэтгэл иргэн танд бий юу? Уншигч танд байж боломгүй мэт санагдах жигшүүрт энэ мэдээг хүргэж байгаадаа хүлцэл өчих нь зүй болов уу. Гэсэн ч итгэж найдсан хүн чинь ч итгэлийг тань алдаж, бяцхан үрсэд “гар хүрэх” хэрэг нэгээр зогсохгүй гарсаар байгаа тул сэрэмжлүүлэг болгон бичихээс өөр газаргүй.
Бага насны тэр дундаа таваас доош насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг гарсаар байгаад олон эцэг, эхчүүд бухимдалтай байдаг. Харин эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа нь хүүхэд гэмт хэргийн золиос болох нэгэн том шалтгаан юм.
Эцэг, эх та хором мөч төдийд л анзаарагагүй байх үед бага насны хүүхдүүд зэрлэг эрийн гарт зэрэмдэглүүлсээр байна. Хүүгээ бүдрэн унахад ивийлэн босгох эхийн сэтгэл, нулимсаа арчихад аргадан инээх аавын нөмөр хүүхэд бүрд хэрэгтэй. Орхиод гарсан үрээ эрийн гарт бузарлуулахгүй байх үүрэг ээж танд бий. Ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлөн тэмүүлэх үрээ гэмт хэргийн золиос болгохгүй байхад анхаарах том хариуцлага үүрч яваа. Асран хамгаалах хүнгүй, үл хайхрах хүчирхийлэл дунд байгаа хүүхэд хүчингийн гэмт хэрэгт өртсөөр байна.
Өнгөрөгч гуравдугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан билээ. Хэргийг тодруулбал, иргэн Ч нь Замын-Үүд суманд зочид буудал ажиллуулдаг байсан бөгөөд найз Ц-ийн хамт архи уухдаа хүү болох Х-тэй хамт байсан. Ц нь эцгийг нь согтсон хойно ой найман сартай хүүг нь хүчирхийлсэн хэрэг гарч олны дургүйцлийг хүргэж, нийгэм айдаст автаж байсан үе саяхан.
Харин энэ сард таван настай хүүгээ хойд эцэг нь хүчиндсэн жигшүүрт хэрэг дахин гарлаа. Энэ сарын 17-н өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймагт таван настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийн мэдээлэл цагдаагийн шуурхай утсанд иржээ. Тодруулбал, тус аймагт оршин суух таван настай хүүг хойд эцэг болох 38 настай эрэгтэй Ц нь согтуурсан үедээ хүчиндсэн аж. Дээрх хэргийн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Хэргийн газарт тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад таван настай хүү хүчирхийлүүлсэн байдалтай байсныг баримтжуулсан байна. Хүүгийн хойд эцэг тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж. Улмаар хүүг гэртээ ганцаараа унтаж байх үед орж ирээд ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хүчирхийлжээ.
Дээрх хэрэг үйлдсэн сэжигтэнг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан гэх бөгөөд одоогийн байдлаар цагдан хорьж мөрдөн шалгаж байгаа юм.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т заасны дагуу бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүчиндсэн, бэлгийн эрх чөлөөнд нь халдах гэх зүйл ангид холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эх, сурган хүмүүжүүлэх ажилтан та бүхэн бага насны хүүхдээ байнгын өөрийн ханалтанд байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хэн нэгнээс ямагт хол байхыг хүүхдэд сануулан хэлж байхыг анхааруулж байна. Мөн аливаа учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс хараа хяналтгүй ганцааранг нь орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
seruuleg.mn
URL: