АНУ-ын Батлан хамгаалахын сайд огцорно

5c1c422337f28АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Н.Мэттис ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр огцорно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Генерал Жеймс Н.Мэттис АНУ-ын холбоотнуудыг нэмэгдүүлж, бусад орны цэргийн салбарт хүлээсэн үүрэг хариуцлагыг гүйцэтгүүлэхэд надад маш их тус хүргэсэн” гэж Д.Трамп твиттер хуудсаараа жиргэсэн байна.

АНУ-ын бүх цэргийг Сириэс эргүүлэн татна гэж Д.Трамп мэдэгдсэний дараахан Ж.Мэттис огцорно гэсэн мэдээлэл гарчээ.

Одоогийн байдлын түүний халааг авах хүний нэрийг Д.Трамп зарлаагүй байна.

Ж.Мэттис ажлаа өгөх өргөдөлдөө, АНУ-ын холбоотнуудтай хүндэтгэлтэй харьцаж байснаа илэрхийлээд, батлан хамгаалах салбарын нийтлэг ашиг сонирхлыг хангахын төлөө АНУ-ын эрх мэдлийн бүхий л хэлбэрийг ашиглаж байснаа дурджээ. Мөн тэрбээр, “энэ болон бусад субьектуудэд илүү санал нэгдэх Батлан хамгаалахын сайдтай байх нь таны эрх мэдлийн асуудал учраас миний хувьд ажлаа өгөх нь зөв шийдвэр юм” гэж бичсэн байна.

Харин Бүгд найрамдах намын сенатч Линдси Грэм уг асуудалд байр сууриа илэрхийлэхдээ, Ерөнхийлөгч Д.Трамп болон улс оронд оруулсан түүний гавьяа, зүтгэлийг үнэлж, бид бахархах ёстой гэжээ. Үүнээс гадна тэрбээр хэт давруу үзэлтнүүдтэй хэдэн арван жилийн турш тэмцэж, Ерөнхийлөгчид цэргийн салбарын зөвлөгөөг өгч ирсэн билээ гэж Линдси Грэм мэдэгджээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих