Автомашин шатах дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр обьектын гал түймрийн болон галын зөрчлийн 10, зам тээврийн ослын нэг, нийт 11 дуудлагатай хонож, дуудлагын дагуу НОБГ-ын аврагч, гал сөнөөгчид ажиллажээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага  10:00 цаг өнгөрч байхад ирж Шуурхай бүлэг 105-ын тасгийг гаргахад “Хондо фит” загварын суудлын машин зам дагуу явж байсан нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны эмэгтэйг дайрч, амь биеийг нь хохироосон байжээ.
12 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэлх хунацаанд НОБГ-т обьектын гал түймрийн 100 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Эдгээрийн   тодорхой хувийг автомашин шатсан дуудлага эзэлж байгаа гэнэ.
Өчигдөр гэхэд хоёр автомашин шатсан хэрэг гарчээ. Баянгол дүүргийн наймдугаар хороо, 4 дүгээр хороололд  дэлгүүрийн урд талд суудлын машин,  Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Яргайтын гудамжинд  “Ниссан террена” загварын автомашины хөдөлгүүр, гадна талын урд хэсэг тус тус шатсан байна.
Ер нь автомашин шатаж буй гол шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцох, цахилгааны богино холболт үүссэнээс, мөн мотороо бамбардаж асаахыг оролдсон зэрэг олон шалтгаанаас болдог байна.
Гадаа хүйтэн хонож байгаа энэ үед автомашин, техник хэрэгслээ зориулалтын бус аргаар асаахыг хориглож, цахилгаан холболтоо тогтмол шалган галын аюулаас болгоомжлохыг НОБГ-аас санууллаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих