Төмөр зам ч үгүй, хариуцлага хүлээх эзэн ч байхгүй

48281232_1813625722079124_6073686632513404928_o

Ганц зоос хулгайлаагүй нь ядарч, хэдэн арван сая доллараар идсэн нь манддаг тэнэг улсад байхаас ой гутаж байна.
Дайн дажингүй, өлсгөлөн зовлонгүй, байгалийн гамшиггүй ч гэлээ хүн шударга ёс гэдэг зүйлээр маш их цангадаг юм байна. Энэ зүйл нүдэн дээр нуран унахаар хүний газар цагаачлаад, хэдий хэцүү байсан ч стресс багатай орчин сонгох нь аргагүй аж.
Явсан улсууд ер нь л ирэхгүй байгаа биздээ? Учир нь амьдрал энэнээс хамаагүй сайхан. Заавал хэцүү, болж бүтэхгүй улсуудтай жиших ямар албатай юм. Сайхан зүйлтэй л жишнэ, тийм зүйлрүү л тэмүүлнэ. Тэр хэцүү байгаа өөр орны улсуудыг ч бас өрөвдөж байна. Адилхан л хэдхэн шуналтай новшнуудаас болж тэгж амьдарч байгаа.
Өнөөх босоо хөх монголчууд гэдэг лаларууд энэ овоолсон шорооны талаар дуугарч чадах уу? Чадахгүй л байхгүй юу. Яг үнэндээ тэдний тэр том, бүдүүн, онгироо цээжин дотор туулайн бяцхан ягаан зүрх л байгаа. Шударга бус зүйлтэй тэмцэнэ гэж хэзээ ч байхгүй. Энгийн номхон иргэд рүү арслан бар. Женко руу нэг муухай хараад үздээ. Төсөөлөхөд л шээс чинь хүрч байна уу?
Ичиж үхээсэй бүгдээрээ.
Иргэддээ үлдээгүй энэ мэт асар их мөнгө бидний амьдралыг хамаагүй сайхан болгож, олон ч бизнес өөдлөх байсан болохоор л дургүй хүрээд байгаан.

copy Zandaa Goosh

Facebook: Naranbaatar Lundeg


URL:

Сэтгэгдэл бичих