МАН-ын хурлыг хэвлэлийнхэн бойкотлов
Өчигдөрийн МАН-ын бага хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж мэдээлж байна. Тэд “ Өчигдрийн МАН-ын хурал хэвлэлийнхэнд нээлттэй гэж байснаа гэнэт хаалттай болчихсон. Хаалттай мэдээллийг мэдээллэхийн туд бүхэл бүтэн 12 цаг гадна зогссон. Бид далласан газар гарч ирж, далайсан газар гарч ирдэг хүмүүс биш. Бид өчигдөр хүйтэнд гадаа олон цаг дарч зоссон.
Тиймээс өнөөдрийн МАН-ын хуралд очиж сурвалжага хийхгүй. Өчигдөр Хаалттай юм бол бид явъя гээд явах гэсэн боловч дотроос гэнэт нэг талыг барьсан мэдээллүүдийг хэвлэлийнхэнд өгч байсан. Сэтгүүлчид бид МАН-ын хэрүүл тэмцлийг сурвалжлахыг зориогүй. Харин төрийн эрх барьдаг байгууллагын хурал улс төрийн цаашдын үйл хэрэгт ямар хэрэгтэй шийдвэр гаргахыг иргэдэд мэдээллэхээр зорьж ирсэн. Гэтэл хаалттай хуралдсан нь бидэнд таалагдахгүй байна” гэцгээв.
URL: