“Есдүгээр сарын 11”-тэй адил халдлагад бэлдэж байсан террористод ял оноов
Хорин настай, Канадын иргэн болох уг этгээд Таймс-сквер талбайд болон Нью-Йоркийн метронд бөмбөг дэлбэлж, концертын талбайд энгийн иргэд рүү гал нээхээр төлөвлөж байжээ. Тэрбээр ийм халдлага үйлдэн “Лалын улс”-ын төлөө Нью-Йорк хотыг сүйтгэж, үймээн самуун дэгдээх зорилготой байсан байна. Халдлагыг 2016 онд лалын шашинтнуудын хувьд ариунд тооцогддог Рамадан сарын үеэр үйлдэхээр зэхэж байжээ.
Эль-Бахнасавиг 2016 оны тавдугаар сард Канадаас Нью-Жерси муж улсад ирэхэд нь баривчилсан байна. Дараа нь түүний хоёр хамсаатан болох Талх Харун, Филиппиний иргэн Расселе Салике нарыг баривчилжээ. Террористуудын төлөвлөгөө ёсоор, Харун “хэт давруу үзэлтнүүдтэй” зөвлөлдсөнийхөө дараа Пакистанаас ирэх ёстой байсан бол Салике халдлагын санхүүжилтийг цуглуулах ажлыг хариуцаж байсан аж.
montsame.mn
URL: