Агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэх хуралд УИХ-ын гишүүд ирсэнгүй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2018.12.19/ хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсгол явуулах хугацааг товлох байсан юм. Гэвч ирц бүрдээгүй тул Байнгын хорооны хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Байнгын хорооны гишүүд МАН-ын Бага хуралд орцолцож байгаа аж. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир даргалдаг.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд:
Б.Батзориг
Б.Бат-Эрдэнэ
Х.Болорчулуун
Ц.Гарамжав
С.Жавхлан
Л.Мөнхбаатар
Г.Мөнхцэцэг
Д.Мурат
Я.Санжмятав
Б.Саранчимэг
Я.Содбаатар
Г.Солтан
А.Сүхбат
Г.Тэмүүлэн
Д.Тэрбишдагва
Д.Цогтбаатар
Л.Элдэв-Очир
Ж.Энхбаяр
Д.Эрдэнэбат.
URL: