Орхон аймагт насанд хүрээгүй, үр хөндүүлсэн, төрсөн гэх 29 тохиолдол бүртгэгджээ

abort

Орхон аймгийн прокурорын газар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар судалгаа хийжээ. Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгдсэн байна.

Дээрх судалгааг үндэслэн аймгийн хэмжээнд бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдол бүрийг Цагдаагийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газрууд хоорондоо мэдээлэл солилцож, хуульд заасан холбогдох ажиллагаа явуулж прокурорын хяналтанд ирүүлж байхыг чиглэл болгосон гэж Орхон аймгийн прокурорын газраас мэдээлэв.

yhh Орхон аймагт насанд хүрээгүй, үр хөндүүлсэн, төрсөн гэх 29 тохиолдол бүртгэгджээ


URL:

Сэтгэгдэл бичих