ЛИЗИНГИЙН ШОКОЛАД МОНГОЛЧУУДЫГ “ШОКОНД” ОРУУЛАВ…

14Тансаг зэрэглэлийн шоколад үйлдвэрлэгч Годива брэнд Монголын зах зээлд нэвтэрч буйгаа албан ёсоор зарлаж, ойрын жилүүдэд 10 хүртэлх дэлгүүр нээнэ хэмээсэн. Годива брэндийн дэлгүүр Шангри-Ла моллын 1 давхарт байдаг гэх. Тэгвэл саяхнаас уг шоколадыг лизингээр худалдаж авах саналыг компаний марктенгийн зүгээс санал болгож, реклам нь цахим орчинд цацагдсан. Харин энэхүү лизингийн санал монголчуудад таалагдсангүй. Нэг үгээр хэлбэл олон хүн “шоконд” орсон гэхэд болно. Годива шоколад нь 600800 төгрөгийн үнэтэй бөгөөд лизингээр авбал сар бүр 74575 төгрөг төлж авах боломжтой. Мөн 128800 төгрөгийн үнэтэй шоколадыг нь 15987 төгрөгийн лизинг сар бүр төлж авах боломжтой аж. Сар бүр 74575 төгрөг шоколаданд төлнө гэхээр санаанд нь багтсангүй юу, ямартай ч монголчууд энэхүү үйлчилгээнд сэтгэл дундуур байна. Арга ч үгүй биз. Насаараа байрны лизинг төлж байгаа, цаашлаад автомашин, цалин тэтгэвэрийн зээл гээд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа монголчуудад “ЧАНГА” сонсогдох нь мэдээж. Тэгвэл энэхүү Лизингийн шоколодны талаар иргэд ямархуу байр суурьтай, хэрхэн хүлээж авсныг сонирхоцгооё.

У.Сайхан

FACT.mn

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


URL:

Сэтгэгдэл бичих