“Оюу толгой”-н ОНХА хэтэрхий сайн ажилладаг

Сүр дуулиантайхан батлагдаж өнөөг хүртэл сайн муу гэрээ болсон хэмээн маргалдсаар байдаг Оюутолгой компаний ихэнх ажилтан гадаад гэдгийг хүн болгон шахуу мэддэг ч хаанаас ч арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Оюу толгойн онгоц буухад 50 ажилтных нь 5 нь л монгол байдаг нь харамсалтай.

Гэвч үнэн бодит энэ мэдээгээ нууж, зурагт радиогоор байнгын реклам цацаж, уралдаан тэмцээн зарлаж байдаг тус компаний ОНХА цаанаас өгөгдсөн үүргээ биелүүлж тун сайн ажилладаг байна. Учир нь компаний олон нийтээс нуух учиртай мэдээг тархаахгүйн тулд гэрэл зургийн уралдаан, шилдэг оюутны тэтгэлэг, реклам зар сурталчилгааны шилдгийг тодруулж шагнасан шигээ нийгмийн анхаарлыг өөр чигт хандуулдаг  байх нь… Өвөл болохоор өвлийн шилдэг зураг, намар болохоор намрын шилдэг зураг гээд түмэн янзын, зүсэн зүйлийн уралдаан зарладаг тэд энэ ажилдаа дориухан хэдэн төгрөг цацадаг нь ойлгомжтой.

Нийгмийн сайн сайхан гэх зусар үгээр хаалт хийсэн энэ мэт ажил чинь одоо хангалттай. Түүний оронд монголын баялгыг хааш нь зөөж, хэдээр борлуулж байгаа, байгаль орчны нөхөн сэргээлтээ яаж хийж байгаагаа тайлагнавал  олон нийт дуртай хүлээж авна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих