“Айр Чайна” компани “агаар муу ” гэх шалтгаанаар нислэгийн цагийн хуваарь зөрчиж байна гэв

Хятадын агаарын тээврийн компанийнхан Монголын цаг агаарын байдал тааруу байгааг далимдуулан нислэгийн цагийн хуваариа зөрчин бизнес хийх болжээ. Айр Чайна буюу Хятадын иргэний агаарын тээврийн онгоц сүүлийн нэг сарын турш Монголд агаар муу гэсэн шалтгаанаараа иргэдийг чилээхэд хүргэж байгаа гэсэн мэдээлэл ирэх болжээ.

Учир нь олон улсын нислэг үйлддэг энэ компанийнхан Монголд газардахын тулд «агаар муу» гэсэн тайлбар хийж, сүүлийн нэг capын туршид зорчигчдын тав тух, цагииг алдуулж байгаа гэнэ. Ирэх ёстой цагаасаа ёс юм шиг хоцрох нь ердийн үзэгдэл болсон тул ийм гомдол санал гарах болсон байна.

Энэ чиглэлийн өвлийн цагийн хуваарь ёсоор бол Бээжингээс нисэх цаг нь 11:55, Улаанбаатарт буух цаг нь 14:30 байдаг. Эргээд 15:30-д нисч, 17:35-д Бээжинд газардах ёстой. Гэтэл тус компанийн онгоц энэ горимоо байнга зөрчиж байгаа тул ийм гомдол санал та санал тасрахгүй байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих