Оймсоо үнэрлэдэг эр эмнэлэгт хүргэгджээ
Нэг хятад эр оймсоо байнга шахуу үнэрлэдэг зуршлаасаа болоод хохирч, тэгээд уушиг нь мөөгөнцөртсөнөөр эмнэлэгт хэвтсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.
Фузянь мужийн Пэн овогт эр ханиалгаж, цээжээр өвдөөд байна гэж эмчид ханджээ. Хийсэн эмчилгээ тус болоогүй учир, нэг долоо хоногийн дараа мань эрийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар рентген зураг авснаар, түүний уушиг мөөгөнцөртсөнийг илрүүлжээ.
Эхнэр нь хүүхэд төрүүлсний дараа олон шөнө нойргүй байснаас түүний дархлаа муудсан байна. Тэрээр оймсоо үнэрлэдэг таагүй зуршилтай бөгөөд оймсонд нь шингэсэн мөөгөнцөр уушиганд орж, үржин, ингэснээр цээжээр нь өвдөж, ханиалгах болжээ.
Эмч нар эрэгтэйд шаардлагатай эмчилгээ хийсэн байна. Тэдний хэлснээр, түүний биеийн байдал дээрдсэн ч, бүрэн засраагүй байгаа ажээ.
С.Инда
URL: