Нефтийн үнэ хоногийн дотор зургаан хувиар хямдарлаа
“Brent” нефтийн үнэ өнгөрсөн аравдугаар сарын 12-ноос хойш баррель нь дахин 56 ам.доллараас доошлон 55.91 ам.долларт хүрсэн байна. Ингэснээр, “хар алт” нэг хоногийн дотор даруй зургаан хувиар хямдарчээ.
Тэгвэл “WTI” нефтийн нэг баррелийн үнэ бүр ихээр, 7.83 хувиар хямдарч 46.3 ам.доллараар худалдагдах болжээ.
Дэлхийн зах зээл дээр нефтийн нөөц нэмэгдэн илүүдэл үүсэх болгоомжлол байгаа нь үнэ буурахад хамгийн ихээр нөлөөлж байгаа аж. АНУ-ын Кушинг дахь агуулахад гэхэд л энэ сарын 11-14-нд гуравхан хоногийн дотор газрын тосны нөөц нэг сая гаруй баррелиэр өсчээ.
Б.Туг
Bataar.mn
URL: