МАН-ын Бага хурал 66.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна
МАН-ын Бага хурал 66.7 хувийн ирцтэйгээр Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Бага хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл.
Тэрээр илтгэлдээ ” “Шударга бусын хонгил” гэж ард түмний дунд нэрлэгдээд буй хонгилыг бид эвдэж, нураах ёстой. Ардын нам юм бол бид ард түмэн дотроо байдаг ард түмнийхээ хүсэл бодол, мөрөөдөл, тэмүүллийг сонсдог, түүнд нь тохирсон үйл ажиллагаа бодлогыг явуулдаг ийм нам байхгүй бол манай нам цөөн хэдэн нам дамжсан бүлэглэлийн гарт орсон улс төрийн хүчин болж. Өнөөдөр манай намайг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Сүхбаатарын нам гэж хэлэхэд хэцүү болсон байна. Өнгө мөнгөнд хууртдаг, өмч хөрөнгөтэй улсын өмч хөрөнгөөр баяжсан, газрын хэвлийн баялагаар баяжсан бүлэглэлийн нам болж хувирсан байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэдэгт намын дарга миний бие хатуугаас хатуу байр суурьтай байгаа.
Цаашид улам хатуу байна. Энэ бол У.Хүрэлсүхийн бодол биш, энэ бол ард түмний бодол, энэ бол манай намын 210 мянган гишүүний зүрх сэтгэл дотор цохилж яваа санаа бодол юм. Үүнийг би намынхаа Их хурлаар сонгогдсон намын даргын хувиар илэрхийлж хэлж байгаа юм. Намын эв нэгдлийг би шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ нуудаг хаадаг хуурамч эв нэгдэл байгаасай гэж огт хүсэхгүй байна. Энэ бол өнгөлөн далдлалт. Энэ бол манай улсын ирээдүйн хувь заяа, улсын тусгаар тогтнол, улсын аюулгүй байдал, үр хүүхдийн маань ажил амьдрал, энэ улсын хойч ирээдүйд гай болох хуурамч эв нэгдэл байгаа юм. Тийм учраас би энэ хуурамч эв нэгдлийг задлахаар шийдсэн”гэж онцолжээ.
URL: