Олон улсын стандартад нийцсэн гагнуурын дадлагын байртай боллоо
Өмнөговь аймгийн Политехникийн коллеж 2017 оноос уул уурхайд нэн шаардлагатай мэргэжилтэнг бэлтгэж ажилд зуучлах ажлыг эрчимжүүлсэн. Түүний нэг нь олон улсын зэрэглэлтэй гагнуурчдыг сургаж дадлагажуулж уул уурхайд зуучилж байгаа явдал юм.
Тэд өнөөдрөөс эхлэн олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын байранд дадлагажиж төгсөх боломжтой боллоо. Энэхүү гагнуурын дадлагын байрыг жил гаруйн хугацаанд Политехник коллежийн багш, оюутнууд байгуулсан төдийгүй хамгийн сүүлийн үеийн нэн хэрэгцээтэй техник, багаж хэрэгслээр тоноглогдсон байна. Мөн хорт утааг хамгийн богино хугацаанд сэлгэх боломжийг бүрдүүлснээрээ МУ-ын хэмжээнд онцлог гагнуурын дадлагын байр болж байгаа юм.
Энэхүү олон улсын чанар стандартад нийцсэн гагнуурын дадлагын байрыг Австрали, Швейцарь улсын Засгийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, GIZ төслийн санхүүжилт, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Политехник коллежийн хамтын ажиллагааны үр дүнд байгуулж Өмнөговь аймгийн төдийгүй монгол улсын иргэд олон улсын боловсрол, ур чадвар эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болжээ.
URL: