“Шанхай Констракшин групп” -ын хятад ажилчин монгол жолоочийн ТӨМСӨГИЙГ тас хазах шахжээ
Ийм нэгэн явдал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутаг Ар гэх зам ангийн 16-р кемпэд болжээ. Тус зам ангийн чулуу бутлуурын үйлдвэр хариуцсан ахлагч Ү.Гүанхай нь Я.Г гэдэг монгол жолоочийн төмсөгийг тас хазах шахсан гэнэ. Болсон явдлын тухай хохирогч “…их чулуу ачаад байхаар нь би хяналтын өрөөнд нь ороод хариуцдаг Ү.Гуйхайг гарч хар гээд татсан. Гарахгүй болохоор нь татаж чангаан маргалдсан. Бид хоёр дохио зангаагаар хэсэг хэрэлдээд бүхээгтээ суух гэтэл араас юмаар цохисон. Эргээд барилцаж авахад намайг хиймэл нуур луу түлхэж унагаах гэсэн. Энэ үед Цагаанаа гүйж ирж салгасан. Ү.Гуйхайг ахиад дайрхад нь татаад доош дарсанд төмсөгнөөс хазаад, бас гарын шуун дээрээс хазсан. Маш их өвдсөн тул зүүн шанаа руу цохиж байж салсан. Удалгүй дарга нар ирсэн. Би цус гарч буй шархаа харуулаад шархан дээрээ хоёр нойтон салпитек тавьсан. Аймагт болон хотод эмчилгээ хийлгэсэн, одоо ч гэсэн цавиар хатгаж өвдөөд байгаа…” гэжээ. “Шанхай констракшн групп” нь 60 гаруй сая долларын өртөгтэй Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэж буй аж.
URL: